Р.Сугир: Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-д хоёр их наядын хохирол учирсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-09-24 16:45:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж тус аймгийн өмчид байдаг “Тавантолгой” ХК-д тус компанийн ТУЗ-ийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй зарим хүн компанийн ашиг орлого, нүүрсний үнийг зориуд бууруулах замаар хуйвалдан дээрх хэмжээний хөрөнгө, мөнгийг завшсан хэмээн мэдэгдлээ.

Зөрчлүүд аудитын болон бусад шалгалтаар илэрсэн гэдгийг тэрээр мэдэгдэж байв. Хууль хяналтын байгууллагын албан ёсны мэдээлэл гараагүй байхад асуудалд нэг талын байр сууринаас хандаж байгаа юм биш үү?” гэсэн сэтгүүлчдийн асуултанд тэрээр, “Тавантолгой ХК-ийн 51 хувь аймгийн өмчид байдаг тул орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих эрх аймгийн ИТХ-д байдаг” гэдгийг тэрээр онцлоод, “Бид 2016 оны наймдугаар сард ажил аваад компанийн санхүүд хяналт хийх ажлын хэсэг байгуулан хөрс хуулалтаас аваад нүүрс экспортлох гэрээг хүртэл хянаж үзэн ажилласан. Тухайн үед ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгуулах өргөдөл өгсөн. Түүнээс хойш одоо болтол хариу ирүүлээгүй. Тиймээс иргэдийн дунд буруу мэдээлэл яваад байгаа учраас өнөөдөр тайлбар хийж байна. Аймгийн ИТХ-аас 2017 оны есдүгээр сард “ТТ” ХК-д гүйцэтгэлийн аудит хийлгэхээр хүсэлт гаргаж, энэ онд шалгалт хийсэн. Наймдугаар сарын дундуур аудит дүгнэлтээ гаргаж ирүүлж, мөн Засгийн газраас томилсон ажлын хэсэг, Мэргэжлийн хяналт, Татвараас мөн шат шатны хяналт шалгалт хийсэн. Орон нутгийн өмчит Тавантолгойн өмчлөгч нь иргэдийн төлөөлөл учраас хамгийн бодит мэдээллийг бид өгөх ёстой. Ингэхдээ бид төрийн байгууллагаас гаргасан мэдээллийг үндэслэж ярьж байна” гэсэн хариу өгсөн юм. Тавантолгой ХК-аас хулгайн байдлаар нүүрс авч хилээр 390 тонн нүүрс гаргасан хэргийг ч хэсэг бүлэг хүний хийсэн үйл ажиллагаатай холбоотой гээд энэ талаар Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Энхболд хэлж ярьж орон нутгийн төрийн өмч хариуцлагатай эзэнтэй байх талаар ярьж байсныг дэмжиж байгаагаа илэрхийлж байв.


Б.Болд

Гэрэл зургийг Т.Чимгээ 

 

Холбоотой мэдээ