Оросууд саран дээр станц байгуулахаар төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2018-09-24 13:17:29

МОСКВА. /ТАСС/. ОХУ саран дээр эрдэм шинжилгээний станц байгуулах төсөл боловсруулж байгаа тухай тус улсын Сансрын үйл ажиллагааны төрийн корпораци болох Роскосмос мэдээлжээ.


Уг хөтөлбөрт АНУ болон бүрэлдэхүүнд нь ОХУ-аас гадна Бразил, Энэтхэг, Хятад болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс ордог БРИКС-ийн орнууд оролцож магадгүй гэж Роскосмосийн мэдээлэлд дурджээ.

Дээрх асуудлыг Роскосмосын тэргүүн Дмитрий Рогозон Америкийн НАСА агентлагийн дарга Жим Брайденстайнтай аравдугаар сарын 10-нд уулзахдаа хөндөх аж.

Д.Жаргал

Холбоотой мэдээ