Хүүхдүүд цэрэг, спортын тэмцээнээр өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-24 13:46:35


Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн есдүгээр сарын 23-нд. боллоо.

 Орон нутагт батлан хамгаалах салбарын үйл ажиллагааг сурталчлах, хүүхэд залуучуудад эх оронч үзэл хүмүүжил олгох, эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужлыг дээшлүүлэх, офицер, ахлагч нарын залгамж халааг бэлтгэх, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулсан байна.

Тэмцээнд Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй долоон тасаг оролцсоноос тэргүүн байрт Улаангом сумын Ерөнхий боловсролын IV сургуулийн сурагч О.Өсөхбаяр захирагчтай тасгийн хамт олон шалгарч шилжин явах цом өргөмжлөл, алтан медаль, нэг сая төгрөгийн эзэн боллоо.

Харин дэд байрт Улаангом сумын Ерөнхий боловсролын III сургуулийн сурагч Х.Билгүүн захирагчтай салааны хамт олон шалгарч өргөмжлөл, мөнгөн медаль, долоон зуун мянган төгрөг, гутгаар байрт Улаангом сумын Ерөнхий боловсролын V сургуулийн сурагч Д.Одбаяр захирагчтай салааны хамт олон шалгарч өргөмжлөл, хүрэл медаль, дөрвөн зуун мянган төгрөгөөр тус тус шагнууллаа.

Тэмцээнийг Засаг дарга болон Батлан хамгаалахын сайдын хооронд байгуулсан хамтарч ажиллах гэрээний дагуу аймгийн ЗДТГ зохион байгууллаа.

                                                                                                                                                                   Б.Батхүү 

 

Холбоотой мэдээ