Өнөөдөр Дэлхийн аваргын төлөө манай 2 жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-09-24 12:54:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэх бөгөөд манай 2 жүдоч хүч үзнэ.


Өнөөдөр эмэгтэйчүүдийн 70, эрэгтэйчүүдийн 90 кг жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорно. Ц.Наранжаргал 70 кг-д барилдах бол 90 кг-д Г.Алтанбагана хүчээ сорино. Ц.Наранжаргалын хувьд "B" хэсэгт багтаж, эхний тойрогт Филиппиний жүдочтой барилдахаар оноолт таарчээ.


Харин Г.Алтанбагана "A" хэсэгт багтаж, эхний тойрогт гоц мөргөв. Тэрбээр хоёрдугаар тойрогт Польш-Израилийн жүдочдийн аль ялсантай нь барилдана. Тэмцээний хэсгийн барилдаан манай цагаар 14 цагт эхлэх бол, шигшээ барилдаан оройн 20 цагт эхэлнэ. 

Холбоотой мэдээ