Нобелийн шагналтан Чарльз Као таалал төгсчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2018-09-24 12:13:09

ХОНКОНГ. /Синьхуа/. Хятад, Их Британи, Америкийн инженер-физикч, физикийн салбарын Нобелийн шагналтан Чарльз Као 84 насандаа Хонкогт таалал төгсчээ.

Профессор Чарльз Каод Альцгеймерын өвчний оношийг 2004 онд тогтоосон байна. Тэрбээр 2010 онд эхнэрийн хамт ийм өвчинтэй хүмүүст туслах сан байгуулж, олон нийтийн анхаарлыг уг өвчинд хандуулахыг зорьжээ.

Чарльз Као нь оптикийн хязгаарын цахилгаан соронзон цацрагийг мэдээллийн дохиог дамжуулагчийн хувиар ашиглаж, мэдээлэл дамжуулах аргыг олон жил судалж, харилцаа холбооны салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байна.

Тэрбээр 2009 онд физикийн салбарт Нобелийн шагнал хүртжээ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ