Харилцаа холбооны салбарынхан зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-22 23:07:08

Архангай /МОНЦАМЭ/. ХХХЗ-ноос “Харилцаа холбооны хөгжил 2018” бүсийн зөвлөгөөнийг  есдүгээр сарын 20-21-нд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод боллоо.

Зөвлөгөөнөөр үүрэн холбоо, суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид, холбоо мэдээлэл технологийн сургуулийн профессор багш нар харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын бодлого, зохицуулалт, хууль тогтоомж түүний хэрэгжилт, үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагууд, салбарын судалгаа шинжилгээний дүн, тайлан мэдээ, харилцаа холбооны салбарын шинэ техник технологийг хөдөө орон нутагт нэвтрүүлэх, интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим төлбөр тооцоо болон интернетэд суурилсан үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах талаар мэдээлэл өгч,  харилцан санал солилцож, зөвлөмж гаргав.

Зөвлөгөөнд үүрэн болон суурин холбоо, интернет, радио, телевизийн өргөн нэвтрүүлэг, шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудын Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Завхан, Төв аймаг дахь харилцоо холбооны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн төлөөлөл оролцлоо.

Б.Гэрэлт-Од 

Холбоотой мэдээ