Бруцеллёз өвчний тандалт шинжилгээг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-22 23:03:41

Архангай /МОНЦАМЭ/Архангай аймгийн Мал эмнэлгийн албанаас бруцеллёз өвчний тандалт шинжилгээг есдүгээр сарын 05-наас эхэлж орн нутагт зохион байгуулж байна. Ажлын хэсэг бруцеллёз өвчний илрүүлэх шинжилгээг MNS 5198:2002 стандарт арга зүйн дагуу үр дүнг тооцон ажиллаж байгаа аж.

Есдүгээр сарын 20-ны байдлаар Хайрхан, Эрдэнэмандал, Цэцэрлэг, Эрдэнэбулган, Жаргалант Булган сумын 619 бух, 4428 хуц, ухна, 131 үнээнээс нийт 5178 дээж, Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Хангай, Цахир, Чулуут сумын 650 бух, 3200 хуц, ухнын бүгд 3580 дээж нийт 12 сумын 8378 дээжийг цуглуулж бруцеллёз өвчний тандалт шинжилгээ хийж буй. Шинжилгээг хийх ажлын явц 50 хувьтай.

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ