Туркийн ерөнхийлөгч АНУ-д айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-22 12:59:13

АНКАРА. /РИА Новости/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэхээр энэ сарын 23-27-нд АНУ-д айлчилна. Энэ тухай Туркийн төрийн тэргүүний хэвлэлийн алба мэдээлжээ.


Чуулганы хүрээнд тэрбээр энэ сарын 24-нд цагаачлалын асуудлаархи өндөр дээд хэмжээний хуралдаанд оролцох бол 25-нд Ерөнхий Ассамблейд үг хэлэх аж. Түүнчлэн Эрдоган НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга болон хэд хэдэн улс орон, засгийн газрын тэргүүдтэй хоёр талт уулзалт хийхийн сацуу АНУ-ын бизнес эрхлэгчид, лалын шашны болон Туркийн нийгэмлэгийн гишүүдтэй уулзах юм байна. Туркийн төрийн тэргүүний АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзалт хийх талаар тодорхойгүй байна.

Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ