“Азийн пара наадам-2018” тэмцээний тасалбар худалдаанд гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-09-21 17:57:37

ЖАКАРТА. /Xinhua/. Ирэх 10 дугаар сард Индонезийн нийслэл Жакарта хотноо зохион байгуулах “Азийн пара наадам-2018” тэмцээний тасалбар худалдаанд гарсан тухай тус наадмыг зохион байгуулагчид мэдээлэв.


Тасалбарын үнэ 500 мянган рупиягаас /34 ам.доллар/ 2.5 сая рупиягийн /168 ам.доллар/ хооронд байх юм байна. Энэхүү наадмын нээлтийн ажиллагаа 10 дугаар сарын 6-нд Жакарта хотод байрлах “Gelora Bung Karno” цэнгэлдэх хүрээлэнд болох юм. Нээлтийн ёслолд дунд болон ахлах сургуулийн 1000 сурагч, хөгжлийн бэрхшээлтэй 40 гаруй хүн бүжиглэх бөгөөд өөр бусад уран бүтээлчид оролцох ажээ.


Ирэх сарын 6-наас 13-ны хооронд үргэлжлэх “Азийн пара наадам-2018” тэмцээнд 41 орон болон нутаг дэвсгэрийн 2800 гаруй тамирчин оролцоно. Тэд сагсан бөмбөг, ширээний теннис, усанд сэлэлт, шатар болон туялзуур сэлэм зэрэг спортын 18 төрлөөр өрсөлдөх юм.


Азийн пара наадмыг 2010 онд Хятадын Гуанжоу хотод анх зохион байгуулж байсан ба түүний дараа 2014 онд Өмнөд Солонгосын Инчеон хотноо болж байсан билээ.

Э.Хулан

Холбоотой мэдээ