Бүргэдчин охин Н.Айшолпан "Нүүдэлчид" баримтад кинонд тогложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-21 18:10:05

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд "бүргэдчин охин" хэмээн алдаршсан Монголын бүргэдчин Н.Айшолпан саяхан Казахстаны үндэсний радио, телевизийн корпорацийн захиалгаар бүтээсэн "Нүүдэлчид" баримтад кинонд тоглосон талаар тус улсын КазАкпарат агентлаг  мэдээллээ.


Кино нь 12 ангиас бүрдэх бөгөөд Монгол, Орос, Афганистан, Хятад, Турк, Иран зэрэг улсад аж төрдөг казах үндэстний аж амьдралын талаар өгүүлдэг аж.


Н.Айшолпан өнөөдөр Астана хотод болсон дээрх киноны тухай хэвлэлийн бага хуралд оролцжээ. Тэрээр Казахстан Улсад анх удаагаа зочилж буйгаа дурдаж, нүүдэлчдийн талаар кино бүтээсэн Казахстаны үндэсний радио, телевизийн корпорацийн удирдлагад талархал илэрхийлсэн байна.


 "Нүүдэлчид" баримтад кино нь аравдугаар сарын 14-нөөс эхэлж  Казахстаны телевизүүдийн дэлгэцнээ гарна.  

  


Ө.Нурболат

Холбоотой мэдээ