Хот хоорондын тээвэрт 1100 мэргэшсэн жолооч үйлчилдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-09-21 17:14:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас улс, хот хоорондын нийтийн тээврийн аж ахуйн нэгж, байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцаж, “Өвөлд бид бэлэн” өдөрлөг зохион байгууллаа.


Өдөрлөгт Зам тээврийн хөгжлийн яамны АТБХЗГ-ын хэлтсийн дарга Г.Гантулга, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран, “Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Т.Хүрэлхүү нарын албаныхан болон Улс, хот хоорондын нийтийн тээврийн тээвэрлэгч 60 гаруй байгууллага оролцов.


Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран хэлэхдээ, “Энэ жилийн “Өвөлд бид бэлэн” өдөрлөгөөр тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ удаагийн өдөрлөгөөр аж ахуйн нэгжүүд хамтдаа хөгжин дэвших, ард иргэдийг аюулгүй тав тухтай зорчуулахад хэрхэн анхаарах талаар туршлага солилцож буйгаараа онцлогтой. Дөрвөн зүг, найман зовхист тээвэрлэлт хийж буй эдгээр аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байгааг энэхүү өдөрлөгөөс харж болно” хэмээв. 



Улс, хот хоорондын 73 ААН-ын 970 гаруй тээврийн хэрэгслийн 1100 мэргэшсэн жолооч нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байна. Тэд өнөөдөр үйлчлүүлэгчдэд тав тухтай аюулгүй тээврийн хэрэгсэл, дадлага туршлагатай жолооч нараар үйлчлэх, өөр өөрийн байгууллагад хэрэгжүүлж буй туршлагаасаа хуваалцаж 2018-2019 оны өвлийн тээвэрлэлтэд бэлэн болсноо мэдэгдсэн юм.


Улс, хот хооронд зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийслэл хотод байршилтай 23 аж ахуйн нэгж, байгууллагын 471 тээврийн хэрэгслийг шалгахад 90-ээс дээш хувьтай 12, 70-89 хувьтай дүгнэгдсэн 11 аж ахуйн нэгж, байгууллага байгааг энэ үеэр танилцууллаа. Өдөрлөгт оролцогч аж ахуй нэгжийн төлөөллүүд “Нийтийн зорчигч тээврийн стандарт, гэрээнд заасан тодорхой заалтуудыг биелүүлж байгаа эсэхийг жил бүр өвөлд бэлэн эсэхийг шалгадаг. 

Холбоотой мэдээ