Удирдах бүрэлдэхүүний сургалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-09-21 16:40:05

Сүхбаатар /МОНЦАМЭ/.  Есдүгээр сарын 25-наас 28-нд болох гамшгаас хамгаалах иж бүрэн сургуультай холбогдуулан ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж буй. Ажлын хэсэг гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль дуусах хүртэл ажиллах бөгөөд энэ хугацаанд удирдах бүрэлдэхүүн болон мэргэжлийн анги албад,  иргэдэд зориулсан сургалт сурталчилгааны ажлыг шат дараатайгаар хийж эхэллээ. 




Ажлын хэсгийнхэн энэ өдөр нийт удирдах бүрэлдэхүүнд аймгийн Онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудад гамшгаас хамгаалах менежмент, гамшгийн үеийн орон нутгийн удирдлагын харилцан ажиллагаа, гамшгийн эрсдэлийн үнэлгээний аргазүй, байрзүйн зургийн олон улсын шилжилт хөдөлгөөний дүрэм журам, гамшиг, онцгой байдлын үед мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын стандарт, заавар зэрэг чиглэл зэрэг сэдвүүдээр сургалт явууллаа

Сургалтад аймгийн Онцгой комисс, орон нутгийн бүх шатны Засаг дарга, албад, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын дарга нар оролцож байгаа юм.

Т.Одончимэг

Холбоотой мэдээ