Соёлын өвийн объектуудыг сэргээхэд нь Сирид тусална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-21 16:02:35

БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын төрийн “Гугун” музей болон Сирийн соёлын яам түүхийн ховор нандин өв соёлыг хадгалан авч үлдэх тухай санамж бичигт гарын үсэг зурсантай холбоотойгоор Хятадын эрх баригчид соёлын өвийн объектуудыг сэргээхэд нь Сирийн эрх баригчдад тусламж үзүүлэхээр болжээ. Энэ тухай Хятадын  Global Times” сонин мэдээлсэн байна.


Талууд энэхүү хэлэлцээрт дэлхийн эртний соёл иргэншлийн объектуудыг хамгаалах асуудлаар Хятадад болсон чуулга уулзалтын үеэр гарын үсэг зуржээ. Уулзалтад 13 улс орны төлөөлөгчид оролцсоны дунд Грек, Египет, Ирак, Сирийн төлөөлөгчид оролцсон байна. Хэлэлцээрийн дагуу Хятад улс дайны үеэр эвдэрч сүйдсэн дурсгалт зүйлүүдийг сэргээхэд шаардлагатай материал, тоног төхөөрөмжийг Сирийн талд өгөхөөр болсон байна.


Соёлын өвийн объектуудыг сэргээх ажилд хамтран ажиллах газруудын нэг нь Алепо хот юм. ЮНЕСКО-гийн мэдээлснээр, тэнд нутаг дэвсгэрийн 60 хувьд нь барилга байгууламж гэмтэж сүйдсэн бол соёлын дурсгалт зүйлийн 30 хувь нь бүрэн устсан байна. 

Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ