Японы Ерөнхий сайд Трамптай хэлэлцээ хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-21 14:51:17

ТОКИО./РИА Новости/. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ есдүгээр сарын 23-27-нд АНУ-д айлчлах үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэлэлцээ хийж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейд /ЕА/ үг хэлнэ гэж Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга баасан гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.


Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга мөн “Абэ ням гарагт Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамптай оройн зоог барина” гэж мэдээлжээ.


“Япон болон АНУ-ын төрийн тэргүүн нарын оролцоотой хийх дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 26-нд хийхээр төлөвлөсөн” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.


Д.Жаргал

Холбоотой мэдээ