Шалгалт өгсөн 12 хүнээс хоёр нь тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-09-21 12:25:34

Өмнөговь /МОНЦАМЭ//МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт болсон төрийн удирдах ажилтныг сонгон шалгаруулах шалгалтад 12 хүн шалгуулснаас ердөө хоёр нь тэнцжээ.

Шалгуулагчид Булган сумын ЗДТГ-ын дарга, Ханбогд сумын ЗДТГ-ын Санхүүгийн албаны дарга, Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч, Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал, Ханбогд суманд шинээр байгуулагдаж буй сургууль цэцэрлэгийн захирал, эрхлэгч, гуравдугаар сургуулийн захирал зэрэг орон тоонд ажиллахаар мэдлэгээ сорьсон юм.

Харин шалгалт өгсөн иргэдээс  Ханбогд сумын ерөнхий боловсролын сургууль, Даланзадгад сумын гуравдугаар сургуулийн захирлын албан тушаалд тэнцсэн байна.  Бусад орон тоо сул хэвээр үлдлээ.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ