100 мянган ажлын байр шинээр нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-09-21 11:44:32

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Xinhua/. Өнгөрсөн наймдугаар сард Бразили улсад 100 мянга гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн гэж тус улсын ерөнхийлөгч Мишель Темер пүрэв гарагт мэдэгдэв.


“Үүнийг өмнөх буюу долдугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад хоёр дахин өссөн ба энэ оны наймдугаар сар нь 2012 оноос хойших хугацаанд хамгийн олон ажлын байр бүрдүүлсэн сар болсон” гэж Бразилийн Хөдөлмөрийн яамнаас гаргасан тайланд тэмдэглэсэн байна.


“Энэ бол Бразили улс зөв гольдролдоо орсны илрэл юм” гэж М.Темер "Твиттер" хуудсандаа бичжээ. Хэрэв энэхүү үзүүлэлт нь энэ оныг дуустал өссөн хэвээр байх аваас Бразили улс нь ажлын байрны тоо буурах үзэгдлийг гурван жил дараалан халж чадсан улс болох аж.

Э.Хулан

Холбоотой мэдээ