Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг шалгав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-20 20:57:29

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 255 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг  есдүгээр сарын 6-наас эхэлж хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг нь аймгийн төв болон сумдад хууль тогтоомж зөрчсөн, зөрчил дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан, хүнд суртал гаргасан ажлын байранд архидан согтуурсан, архи согтууруулах ундаа хадгалсан албан хаагчидтай хариуцлага тооцож, шалган дүгнэх үүрэгтэй юм.

Шалгалтанд Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Есөнзүйл, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга, Тарагт сумын ЗДТГ, төсөвт байгууллагууд, Арвайхээр сумын төвд байрлах төрийн болон төрийн өмчит 87 байгууллагын 3077 албан хаагчийг хамруулсан байна. Шалгалтаар ямар нэгэн зөрчил илрээгүй аж.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ