Бөхмөрөн суманд нийгмийн салбарынхан зөвлөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-20 21:26:35


   Увс /МОНЦАМЭ/. Баруун бүсийн сумдын боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагуудын туршлага судлах, зөвлөлдөх уулзалт есдүгээр сарын 20-нд Улсын тэргүүний Бөхмөрөн суманд болж байна. Зөвлөлдөх уулзалтад Улаангом сумын Eрөнхий боловсролын I, III, V сургууль болон II, III, VI, VIII, IX цэцэрлэгүүдНаранбулаг, Тариалан, Ховд, Завхан, Давст, Түргэн, Сагил, Өлгий, Өмнөговь сумдын боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын ажилтнууд, Засаг дарга нар хамрагдаж байна.

Сум бүрээс дөрөв, нийтдээ 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй томоохон зөвлөлдөх уулзалт болж байгаа аж. Энэ үеэр 2017 оны зөвлөлдөх уулзалтаас гарсан боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын тэргүүн туршлагын хүрсэн үр дүн, хэрэгжилтийн талаар дүгнэн ярилцаж, тэргүүн туршлагуудыг 2018-2019 онд Увс аймгийнхаа нийгмийн салбарт хэрэгжүүлж ажиллахаар болжээ.

Аймгийн ЗДТГ-аас Бөхмөрөн сумын ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа энэхүү зөвлөлдөх уулзалт 21-нд өндөрлөнө. Увс аймгийн зүүн бүсийн сумдын боловсрол, соёл, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зөвлөлдөх уулзалт есдүгээр сарын 17-19-нд Хяргас суманд болсон.        

                                                                                                                                         Б.Батхүү

Холбоотой мэдээ