Иргэдийн хүсэлтээр шатахуун түгээх станцын барилгыг зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-20 20:26:40

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр хотын төвд баригдаж байсан Шатахуун түгээх станцын барилгын ажлыг иргэдийн хүсэлтээр зогсоолоо.

Аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсаар иргэд “Айл өрхүүдтэй хэт ойр газар шатахуун түгээх станц барьж байна. Эрсдэл үүсвэл хариуцлагыг хэн хүлээх вэ” гэх шүүмжлэлийг хэлж байсан юм. Тиймээс нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийхээр барилгын ажлыг түр зогсоогоод байна.

Тус газрыг 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар зарсан бөгөөд эзэмшигч нь 2016 онд эрхээ "Магнай трейд "ХХК-д шилжүүлсэн байна. Энэ газрын ойролцоо   IV,  VIII  багийн айл өрхүүд, Багийн нэгдсэн төв, Спорт заал зэрэг байгууламжууд байрладаг.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ