Намрын ногоон өдрүүдийн хүрээнд хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулна

Монголын мэдээ | Нийгэм
ariunzaya@montsame.mn
2018-09-20 17:49:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд таван төрлөөр үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах юм байна.

 

Тодруулбал, Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн, Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн, Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн,

Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн, Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн гэсэн таван төрлөөр шилдгийг тодруулах юм.


Шилдэг бүтээгдэхүүний шагналыг энэ сарын 24-нд “Намрын ногоон өдрүүд-2018" хаалтын арга хэмжээний үеэр гардуулах юм байна.

Холбоотой мэдээ