ТЦА-ны удирдах ажилтууд мэдлэг, инновацийн удирдлагаар байгууллагын хөгжлийг хөтлөхөд суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-09-21 10:20:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн албаны харъяа нэгжийн удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн өнөөдөр тус албаны байранд болов.


Мэдлэг, инновацийн удирдлагаар байгууллагын хөгжлийг хөтлөх, Зам тээврийн осол, гэмт хэргийг шалгахад анхаарах асуудал, Бэлэн бусаар торгох төхөөрөмжийн ашиглалт, Хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэх, цагдаагийн төрөл мэргэжлийн албадын хамтын ажиллагаа, Албанд шинээр нэвтрүүлж байгаа хурд хэмжигчийн ажиллах заавар, ашиглалтын талаарх зэрэг сэдвийн хүрээнд холбогдох байгууллагуудын судлаач эрдэмтэд, албан тушаалтан нар оролцож, шаардлагатай мэдээлэл, танилцуулга хийвЗөвлөгөөний нээлтийн ажиллагаанд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж болон харъяа нэгжийн 50 гаруй удирдах албан тушаалтан оролцлоо.

Удирдах ажилтны сургалт,  зөвлөгөөн энэ сарын 22-ныг хүртэл Улаанбаатар хотноо үргэлжилнэ.

Холбоотой мэдээ