Угийн бичиг хөтлөх сургалтад 200 гаруй хүн хамрагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-20 20:30:26

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ГБХЗХГ, “Ураг, удам, уламжлалтын холбоо”,  Арвайхээр сумын ЗДТГ-аас хамтран "Угийн бичиг” хөтлөхийн ач холбогдлыг таниулсан "Өв соёл, уламжлалаа хадгалж, хойч үедээ өвлүүлцгээе" сургалтыг есдүгээр сарын 20-нд зохион байгууллаа.

Сургалтад зорилтот бүлгийн 70 гаруй иргэн болон ерөнхий боловсролын сургуулийн 100 гаруй сурагч хамрагдаж,  “Угийн бичиг хөтлөх арга зүй, ач холбогдол", “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдвийн дор мэдлэгээ сэлбэсэн юм.

Энэ үеэр соёлын биет бус өв болох ургийн бичгийг сурталчилсан бүтээлийн үзэсгэлэнг нээж, таван сумаас 20 гаруй хүн оролцон бүтээлээ сурталчлав.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ