Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд урласан бүтээлээрээ үзэсгэлэн гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-21 09:28:34

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаад байна.

Үзэсгэлэнд найман сумаас 70 гаруй хүүхэд оролцож байгаа бөгөөд хайчилбар, наамал, хатгамал, сүлжмэл, зурмал зэрэг бүх төрлөөр бүтээлүүд урлажээ.

Аймгийн Засаг даргын орлогч И.Доржсүрэн үзэсгэлэнгийн нээлтэд оролцохдоо Манай хүүхдүүд өөрсдийгөө дайчилч, чармайсны үр дүнд амжилтад хүрдэг гэдгийг харуулж чадаж байгаа. Та бүхний урласан танхим дүүрэн бүтээлүүдийг хараад үнэхээр бахархаж байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийнхээ, эрүүл мэнд, боловсрол, хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэхийг аймаг, орон нутгийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байнагэв.

Арга хэмжээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор ГБХЗХГ-аас зохион байгуулав.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ