“Жаргаагүй нар” тайзнаа дахин “мандана”

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-09-20 17:07:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДЭТ-ын уран бүтээлчид “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгийг энэ сарын 27, 29-нд үзэгчиддээ толилуулна.

СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн энэхүү жүжгийг бичсэн билээ. Харин тус театрын уран бүтээлчид Драмын театр үүсэн байгуулагдсаны 85, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан энэхүү жүжгийг найруулан тавьсан нь үзэгчдийн талархлыг хүлээсэн юм.

Энэхүү жүжгийн найруулагчаар Ч.Түвшин ажилласан бол Нацагдоржийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламыг жүжигчин Н.Баярмаа нар бүтээж байна.

Жүжгийн тасалбар нь 10, 15, 20, 25 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

Холбоотой мэдээ