Хангайн бүсийн ИТХ-ын Төлөөлөгчид спортоор өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-20 16:36:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Архангай, Баянхонгор, Булган, Хөвсгөл, Орхон, Өвөрхангай аймгийн ИТХ-ын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох “Хангайн бүс-2018” арга хэмжээ спортын таван төрлөөр үргэлжиллээ.

Волейболын төрөлд Хөвсгөл аймгийн баг тамирчид тэргүүлсэн бол, Өвөрхангай аймгийн Хужирт сумын баг дэд байрт, Булган аймгийн баг гутгаар байрт шалгарав. Биллиардны тэмцээнд Өвөрхангай аймгийн Хужирт сумын тамирчин тэргүүн байр, Хөвсгөл, Орхон аймгийн тамирчид удаалсан бол дартасны тэмцээнд Орхон, Архангай аймаг, Хужирт сумын тамирчид эхний гурван байрт шалгарлаа.

Ширээний теннисээр Булган аймаг тэргүүлж, Баянхонгор, Орхон аймгийн тамирчид II, III байрыг эзэлсэн бол Шатрын тэмцээнд Хөвсгөл аймгийн шатарчин манлайлж, Өвөрхангай, Баянхонгор аймгийн шатарчид удаалав.

Тэмцээний нийт дүнгээр Хөвсгөл аймгийн ИТХ-ын хамт олон тэргүүн байр, Булган аймгийн ИТХ-ын хамт олон дэд байр, Хужирт сумын ИТХ-ын хамт олон гутгаар байранд тус тус шалгарав.

Б.Батчимэг
Холбоотой мэдээ