Энэтхэгт “лалын шашны ёс заншлаар” гэр бүлээ салгавал шоронд суулгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-09-20 16:16:19

ШИНЭ ДЕЛИ./АП/. Энэтхэгийн Засгийн газар “лалын шашны ёс заншлаар гэр бүлээ цуцлуулахыг” хориглох тухай хуулийн төслийг баталлаа.


Энэтхэгийн лалын шашинтай иргэдийн дийлэнх нь буюу 175 сая нь суннитууд бөгөөд гэр бүлийн амьдралаа зөвхөн шашны хуулиар холбодог бөгөөд эрчүүд нь “талак” буюу арабаар салалт гэдэг үгийг эхнэртээ ердөө гурван удаа хэлээд л гэр бүлээ салгаж болдог аж. Энэ үгийг эхнэртэйгээ биечлэн уулзаад, эсвэл утсаар ярьж, цахим захидал илгээж, тэр ч бүү хэл нийгмийн сүлжээгээр ч хэлээд салахыг зөвшөөрдөг аж.


Пакистан, Бангладеш зэрэг 22 оронд ийм ёс заншлыг хэдийнэ хориглосон гэдгийг Энэтхэгийн Хуульзүйн сайд Рави Шанкар онцлон хэлжээ. Хэрэв хориглосон хуулийг зөрчвөл гурван жил шоронд хорих ялаар шийтгүүлнэ.

Д.Жаргал

Холбоотой мэдээ