“Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх сарын аян”-ыг зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-09-20 16:03:48

Дундговь/МОНЦАМЭ/.  Дундговь аймгийн Онцгой байдлын алба хаагчид Засгийн газрын 2018 оны 258 дугаар тоот тогтоол, 2017 оны 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 02 тоот захирамжийг хэрэгжүүлэх зорилгоор алба хаагчдын сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах, цэрэгжилт, жагсаалч байдлыг сайжруулах зорилгоор “Сахилга, хариуцлагыг дээшлүүлэх сарын аян”-ыг есдүгээр сарын 17-ноос хэрэгжүүлж эхэллээ.  

Албаныхан удирдамжийн дагуу ажлын цаг ашиглалтын бүтээмжийг дээшлүүлж, байгууллагынхаа дотоод  нөөцийг ашиглаж гадна тал, хашаагаа  будаж, дотоод засвар хийж, ажлынхаа орчныг сайжруулснаас гадна Сайнцагаан сумын Эрүүл мэндийн төвийн хүүхдийн дархлаажуулалтын кабинетыг өөрсдийн дотоод нөөц боломжийг ашиглан тохижуулжээ.

Сарын аяны үргэлжлэх хугацаанд ажлын цаг ашиглалт, бүтээмжийг дээшлүүлэхээс гадна алба хаагчдын хууль эрх зүй, дүрэм, журмын мэдлэгийг сайжруулж, цэрэгжилт, жагсаалч байдал, бэлэн байдлыг нэмэгдүүлж, шинээр гаргасан санаачилга, өрөө  тасалгаа, хорт зуршлаас татгалзаж, хамт олондоо үлгэр жишээ, үзүүлсэн, үр бүтээлтэй  зөрчилгүй салбар, салаа, бүлэг, алба хаагч нарыг шалгаруулж урамшуулах аж.

 Д.Алтантогос

Холбоотой мэдээ