"Универсиад-2018" спорт, урлагийн их наадам болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-20 16:49:08

Дундговь /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн дээд сургуулийн 20 жилийн ойн нэрэмжит, Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль,коллежийн оюутны "Универсиад-2018" спорт, урлагийн уламжлалт XXI их наадам есдүгээр сарын 20-23-нд  Увс аймагт болно.

Наадмын үеэр үндэсний бөхийн барилдаан, ширээний теннис, модон бөмбөг, шатар, сагсан бөмбөгийн тэмцээн болохоос гадна гоцлол дуу, гоцлол бүжиг, гоцлол хөгжим, биелгээ, оюутны мисс зэрэг тэмцээн уралдаан болох аж. Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулиас Монголын оюутны спортын холбоо, аймгийн ЗДТГ зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулах энэхүү тэмцээний нээлт ёсдүгээр сарын 20-ны орой 18 цагаас аймгийн Биеийн тамир, спортын газарт болох юм.

“Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль коллежийн хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан багш нарын харилцан ойлголцлыг бэхжүүлэх, туршлага солилцох, тухайн орон нутгийг танин мэдэх, оюутны авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлаг уран сайхан, гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэх, биеийн тамир спортын хөдөлгөөнд оюутан залуучуудыг өргөнөөр хамруулах зорилгоор “Универсиад-2018” спорт, урлагийн уламжлалт XXI наадмыг зохион байгуулж байгаа.

Энэхүү их наадам нь манай сургуулийн 20 жилийн ойтой давхцаж байгаагаарай их онцлог байна” хэмээн аймгийн Хөдөлмөрийн дээд сургуулийн захирал Ц.Лумжав ярилаа.

Б.Батхүү

Холбоотой мэдээ