Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилт 61,2 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-20 15:46:57

Архангай/МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг дарга захарамж гаргаж  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Сахилга, дэг журмыг чангатгах тухай”  нэгдүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын хэрэгжилтийг орон нутагт дүгнэх Ажлын хэсгийг байгуулсан.

ЗДТГ-ын дарга Б.Цэрэннадмидаар ахлуулсан Ажлын хэсэг  есдүгээр сарын 07-14-нд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 23 хэрэгжүүлэгч агентлаг, 19 сумын нийт 98 байгууллагад шалгалт зохион байгууллаа.Харин хүндэтгэх шалтгаанаар 25 байгууллага хамрагдаагүй байна.

Удирдамжийн дагуу нийт 14 чиглэлээр шалгасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр албан даалгавар, 258 дугаар тогтоол бусад холбогдох шийдвэрийг хангах чиглэлээр нарийвчилсан төлөвлөгөө гаргасан 12 байгууллага буюу 12,2 хувь нь холбогдох төлөвлөгөөг гаргаж бүрэн хэрэгжүүлж байгаа, 56 буюу 57,1 хувь нь хэрэгжих шатандаа, 30 буюу 30,6 хувь нь хэрэгжилт хангалтгүй байжээ.

Зөвхөн албан даалгаврын энэ заалт  аймгийн хэмжээнд 61,2 хувьтай байгаа юм. Мөн Төрийн албан хаагчтай холбоотой гэмт хэрэг зөрчил, сахилга, ёс зүйн зөрчилд судалгаа, дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг тогтоож, сахилга ёс зүйн зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнд хүрэхүйц ажлыг  22,4 хувь нь бүрэн хэрэгжүүлжээ.

Харин  36,7 хувь нь хэрэгжих шатандаа,  38,7 хувь нь хэрэгжилт хангалтгүй гэсэн үнэлгээ авсан байна.Төрийн албан хаагчдын ажлын цаг ашиглалт, үр дүнг дүгнэж ажиллахад  байгууллагуудын 55,1 хувь нь бүрэн хэрэгжүүлжээ. 56 буюу 57,1 хувь нь хэрэгжих шатанд, 8 буюу 8,1 хувь нь хэрэгжилт хангалтгүй, аймгийн нийт дүнгээрээ 77,6 хувьтай гарсан байна. 

Б.Гэрэлт-Од

Холбоотой мэдээ