ШХАБ-ын улсуудын залуу удирдагчдын чуулга уулзалт эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-20 14:38:10

ХАБАРОВСК. /ТАСС/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/-ын улсуудын залуу удирдагчдын чуулга уулзалтад Орос, Хятад, Энэтхэг, Беларусь, Пакистан болон бусад улс орноос ирсэн идэвхтнүүд оролцож байгаа тухай Хабаровскийн бүс нутгийн Оросын залуучуудын холбоо байгууллага мэдээлжээ.

ШХАБ-ын залуу удирдагчдын II чуулга уулзалтад 200 орчим хүн оролцож байгаагаас тал орчим нь Хятад, Казахстан, Киргизстан,  Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан, Беларусь зэрэг улсаас оролцож байгаа аж.

Тус уулзалтыг Оросын залуучуудын холбоо, Оросын хамтын ажиллагааны байгууллага, ШХАБ-ын Залуучуудын зөвлөл, Хабаровскийн хязгаарын засгийн газар хамтран зохион байгуулж байгаа аж. Энэхүү арга хэмжээ нь олон улсын залуучуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өргөтгөхөд чиглэгдсэн аж.

Хуралдааны үеэр оролцогчид залуучуудын олон нийтийн дипломат үйл ажиллагааны хөгжлийн асуудал хийгээд боловсролын байгууллагууд, Оросын Алс Дорнодын хөгжлийн байгууллагуудтай хамтран ажиллах асуудлуудыг хэлэлцэх аж.  

ШХАБ-ын залуу удирдагчдын анхны чуулга уулзалт 2016 онд Омск хотод болж байжээ. 


Э.Аянзаяа

Холбоотой мэдээ