Эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний түүхэн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-09-20 17:10:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймагт Эрүүл мэндийн салбар, үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байна. Тус салбарын хамт олон тэмдэглэлт баяраа түүхэн номуудын нээлт, “Эрдмийн чуулган-90” эрдэм шинжилгээний бага хурлаар есдүгээр сарын 20-нд эхэлсэн. 

1927 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Цэцэрлэг мандал уулын аймгийн төсвөөс хөрөнгө гаргаж 1928 оны есдүгээр сарын 15-ны билигт сайн өдөр Сайн ноён хан аймгийн Дэлгэрэх булаг хошууны Арвайхээр хүрээний дэргэд “Ариун цэврийн хүний эмнэлгийн газар”-ыг анх байгуулсан нь өнөөгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон хөгжих эхлэл байжээ.

Өдгөө тус салбарт 1400 гаруй эмч, мэргэжилтнүүд ажиллаж, төр, хувийн хэвшлийн 130 гаруй байгууллага эрүүл мэндийн тусламж үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Түүхт ойн хүрээнд баярын хурал, хүндэтгэлийн тоглолт болох ба үе үеийн ажилтан албан хаагчдадаа хүндэтгэл үзүүлэх юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ