Өрхийн эрүүл мэндийн төв шинжилгээ авах боломжтой бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-09-21 15:32:01

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган сумын “Цоожэд өрхийн эрүүл мэндийн төв зарим шинжилгээ авах боломжтой боллоо.

Сумын ЗДТГ-аас орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж шээсний шинжилгээний анализатораар хангаснаар иргэд өрхийн эмнэлэг дээрээ энэ төрлийн шинжилгээ өгөх боломжтой болж байгаа юм. 

Аймгийн төвд гурван өрхийн эмнэлэг иргэдэд харьяаллын дагуу үйлчилж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ