Булган аймаг 40.5 мянган га талбайд уринш боловсрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-09-20 13:25:28

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн  тариаланчид энэ жил 40,5 мянган га талбайд уринш боловсрууллаа. Хутаг-Өндөр, Тэшиг, Сэлэнгэ, Рашаант 5,5-11,5 мянган га талбайд уринш боловсруулалт хийсэн нь аймгийн хэмжээний нийт уриншийн 70 хувийг эзэлж буй.

Ган гачиг, дулааны улирлын хэт халалт зэрэг байгалийн эрсдэл их гарах болсон нөхцөлд найдвартай ургац авах нэг арга нь уриншийг чанартай боловсруулах явдал.

Өнгөрсөн жилийн гантай жил уриншид тариалалт хийснээр ургац бага хураасан ч газар тариалан эрхлэгчид алдагдалд ороогүй юм. Тиймээс уринш боловсруулалтад анхаарч шатахууны дэмжлэг үзүүлэх, урьдчилгаа олгох арга хэмжээ авлаа гэж аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалан ярилаа.

М.Батжаргал

Холбоотой мэдээ