Худалдааны нэг талт бодлогыг баримтлахгүй гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2018-09-19 17:20:04

БЭЭЖИН. /NHK/. Худалдааны нэг талт бодлого нь ямар ч асуудлыг шийдвэрлэж чадахгүй тул Хятад улс энэхүү бодлогыг баримтлахгүй гэж БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянь Тяньжинь хотноо болж буй “Зуны Давос” чуулга уулзалтын үеэр хийсэн мэдэгдэлдээ тэмдэглэжээ.


“Хятад улс худалдааны олон талт бодлого болон чөлөөт худалдааны үндсэн зарчмуудыг үргэлжлүүлэн баримтлах болно” гэж тэрбээр мэдэгдсэн байна. Мөн АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трампын юанийн талаар хийсэн мэдэгдлийг үгүйсгэж, манай улс валютын ханшаа сулруулж экспортын хэмжээгээ нэмэгдүүлдэггүй гэж Ли Көцянь мэдэгджээ.


“Засгийн газар оюуны өмчийн эрхийн зөрчилд ногдуулах ялыг чангатгаж, Хятадын болон гадаадын компаниудын зах зээлийг ижил тэнцүүгээр нээлттэй болгоно” гэж БНХАУ-ын Ерөнхий сайд хэлсэн байна.

Э.Хулан

Холбоотой мэдээ