Америкийн цэргийг Польш улсад байрлуулах хүсэлтийг авч хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2018-09-19 17:02:23

ВАШИНГТОН./РИА Новости/Америкийн цэргийг Польш улсад байнга байрлуулах хүсэлтийг АНУ авч хэлэлцэнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. “Бид энэ асуудалд маш нухацтай хандаж байгаа. Энэ санал Польш улсад үнэхээр таалагдаж байгаа гэдийг мэдэж байна. Тиймээс бид энэ талаар хэлэлцэнэ” гэж Трамп АНУ-ын Вашингтон хотноо айлчилж буй Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай хэлэлцээ хийхийн өмнө хэлсэн байна. 


Үүний өмнө Польшийн Үндэсний батлан хамгаалахын сайд Мариуш Блащак Вашингтонд айлчилж, АНУ-ын цэргийг улсдаа байнга байрлуулах, мөн Америкийн цэргийн техникийг Польшид нийлүүлэх асуудлыг хэлэлцжээ.


Америкийн хуягт танкийн дивизийг Польшид байрлуулах хүсэлтийг Варшавын эрх баригчид урьд нь тавьж байв.


Оросоос үүдэлтэй цэргийн аюулын тухай сэдвийг сүүлийн үед Польшид идэвхтэй хэлэлцэх болсон байна. Үүнтэй холбоотойгоор Польшийн армийн цэргүүдийн тоог эрс нэмэгдүүлэх хөтөлбөрийг баталж, НАТО-гийн олон үндэстний байлдааны батальон, АНУ-ын армийн хуягт танкийн бригадыг улсдаа байрлуулжээ.


Харин Москвагийн эрх баригчид НАТО-гийн гишүүн болох улс орнууд руу хэзээ ч халдахгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн байна.

Д.Жаргал





Холбоотой мэдээ