“Emmy 2018" шагнал гардуулах ёслолыг үзэгчдийн тоо буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-19 16:51:50

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Америкийн телевизийн “Эмми” –н шагнал гардуулах ёслолыг үзэж сонирхсон хүмүүсийн тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 10,5 хувиар буурч, түүхэндээ хамгийн бага үзүүлэлттэй байсан тухай мэдээллийг“Nielsen” судалгааны албанаас гаргажээ. 


Тус материалд дурдсанаар, энэ жилийн шагнал гардуулах ёслолыг АНУ-д 10,17 сая орчим хүн үзсэн бол өнгөрсөн жил 11,4 сая хүн үзэж байжээ. “Эмми” –н шагнал гардуулах ёслолыг үзсэн үзэгчдийн тоо 2016 онд хамгийн бага үзүүлэлттэйд тооцогдож байсан бол энэ жилийн үзэгчдийн тоо өмнөх амжилтыг эвдсэн байна.


Тус ёслолыг телевизээр үзэх хүмүүсийн тоо буурсан нь хүмүүс ёслолын ажиллагааг интернетээр илүү их үздэг болсонтой холбон тайлбарлаж байна. “Эмми” наадмын 70 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Калифорни муж улсын Лос-Анжелас хотод өнгөрсөн даваа гарагт болсон юм. 

Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ