БНКазУ-ын шилдэг ААН-үүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-19 13:34:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, БНКазУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий “Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа эдийн засгийн уулзалт” ирэх сарын 04-05-нд The Corporate Hotel and Convention Center-т болно.

Уг арга хэмжээг МҮХАҮТ, БНКазУ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн яам, Гадаад худалдааны танхим, Атамекен бизнес эрхлэгчдийн танхим, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй юм. Уулзалтад БНКазУ-ын уул уурхай, эрчим хүч, мал аж ахуй, эм зүйн салбарын шилдэг аж ахуйн нэгжүүд оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. Уг уулзалтаар хоёр орны аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа өргөжиж, гадаад худалдаагаа хөгжүүлэх томоохон боломж бүрдэнэ хэмээн зохион байгуулагчид үзэж байгаа бөгөөд Монголын аж ахуйн нэгжүүдийг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Холбоотой мэдээ