Завьт эргүүлүүд 280 хүний амь насыг авран хамгаалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-09-19 12:48:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран  “Завьт эргүүл”-ийг энэ оны 6-9 дүгээр сарын хооронд Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голын урсацын дагуу хийв.

Уг арга хэмжээнд онцгой байдлын 1040 гаруй  алба хаагч, 160 гаруй автомашин, техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэхдээ 80 удаагийн дуудлага хүлээн авч, 280 хүний амь насыг авран хамгаалжээ. Үүний 235 нь насанд хүрэгсэд, 45 нь хүүхэд байв. Завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулснаас хойш  уснаас эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, гол усанд осолдогсдын амь насыг цаг алдалгүй авран хамгаалах боломж бүрдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ