Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай хүүхдийн эмнэлэг болон их сургуулиар зочилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-09-19 11:51:47

ПХЕНЬЯН. /KCNA/. Мягмар гарагт Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний гэргий Ким Жон Суг хэсэг төлөөлөгчдийн хамтаар БНАСАУ-ын нийслэл Пхеньян хот дахь хүүхдийн “Окрю” эмнэлэг болон урлагийн “Ким Вон Гюн” их сургуулиар зочилсон байна.


Тэднийг дээрх газруудад зочлох үед БНАСАУ-ын удирдагчийн гэргийн Ри Сол Жу болон Солонгосын Ажилчны намын Төв хорооны дэд дарга Пак Тае Сун тэргүүтэй төлөөлөгчид халуун дотноор угтан авсан бөгөөд эмнэлгийн ажилтнууд, багш нар хийгээд оюутнууд зочдыг найрсгаар хүлээн авсан байна.


Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай эмчилгээний өрөө, бага сургуулийн хүүхдүүдийн хичээлийн танхим болон эмнэлгийн бусад хэсгүүдтэй танилцсан ба хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд болон тэдгээрийн ээж нартай яриа өрнүүлжээ. Мөн их сургуулийн олон анги танхимаар зочилж, тоглолтын танхимд оюутнуудын тоглолтыг үзэж сонирхсон байна.




Э.Хулан

Холбоотой мэдээ