Супер шагналд автомашин хожжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-19 18:55:57


Увс /МОНЦАМЭ/. Бензин шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлдэг “Ундарга-Увс компаниас сүүлийн жилүүдэд сугалаат аяныг тасралтгүй явуулж  олон азтан тодруулжээ. Тус компаниас 35 сая төгрөгийн шагналын сантай “Хөгжлийг дэмжье урамшуулалт хөтөлбөрийг энэ онд зарласан байна.

Нэгдүгээр ээлжийн азтанууд  тавдугаар сард тодорсон бол сүүлчийн шатны азтанууд есдүгээр сарын 18-нд тодорчээ. Супер шагнал болох "К5" маркийн автомашиныг Улаангом сумын хоёрдугаар багийн иргэн С.Тогтох хожсон байна.

Тэрээр барилгын компанид туслах ажил эрхэлдэг, зургаан ам бүлтэй аж. Манай компаниас зарласан “Хөгжлийг дэмжье урамшуулалт аяны нэгдүгээр шатны тохирлын эзэн "Соната-6" автомашин хожсон. Тэгвэл энэ удаагийн азтан "К5" маркийн автомашин хожлоо. Үүнээс гадна өөр олон азтан тодорсон.

“Ундаргавс компанийн ШТС-уудаар үйлчлүүлэн 10 мянган төгрөгийн худалдан авалт тутамдаа сугалаа авсан хэрэглэгчид ийнхүү азтан болж байна. Өнгөрсөн жилийн хоёр азтан "Приүс-20" автомашин хожсон. Манай компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийнхаа ард иргэдийн амьдрал ахуйг дэмжиж жил бүр сугалаат аян зохион байгуулж ирсэн” хэмээн тус компанийн менежер Б.Шижирболд ярилаа.

                                                                                                                                        Б.Батхүү 


Холбоотой мэдээ