Эцэг эхчүүдийн дунд “Замд гаръя” өдөрлөг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-19 16:27:39


 Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Тэмүүлэл VIII цэцэрлэгээс бяцхан сурагчдынхаа эцэгэхчүүдийг оролцуулсан “Замд гаръя өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгуулав. Гашууны голын хөвөөнд ёсдүгээр сарын 18-нд болсон өдөрлөгт эцэг эхчүүд идэвхтэй оролцсон байна. “Тэмүүлэл VIII цэцэрлэгт энэ хичээлийн жилд 2-5 насны 220 гаруй хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа аж.  

Өдөрлөгийн үеэр эцэг эхчүүдийн дунд мэндчилгээ, олс таталт, үндэсний бөхийн барилдаан, хөгжөөнт буухиа гэх мэт зургаан төрлийн тэмцээн  зохион байгууллаа.

Хүүхдийн хөгжилд боловсролын байгууллагаас гадна эцэг эхчүүдийн үүрэг оролцоо хамгаас чухал байдаг. Тиймээс манай цэцэрлэг эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж буй нэг нь энэхүү  үйл ажиллагаа” гэж цэцэрлэгийн эрхлэгч Р.Буянхишиг ярив.

Замд гаръя өдөрлөгийн цомын эзнээр Б.Мэндбаяр багштай ахлах I бүлгийн эцэг эхчүүд өмнөх жилийн амжилтаа бататган III дахь жилдээ тэргүүн байр хүртсэн байна.

                                                                                                                                             Б.Батхүү 

Холбоотой мэдээ