Ихтамир суманд хатуу хучилттай зам баригдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-09-19 10:10:07

Архангай /МОНЦАМЭ/Архангай аймгийн Ихтамир суманд улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хатуу хучилттай зам баригдаж байна.

Тус зам нь мянганы замаас сумын төв орох хүртэл нийт 1,7 км  бөгөөд энэ онд улсын төсвөөс 1.5 тэрбум, 2019 онд үлдсэн 500 сая төгрөгийг гүйцэтгэгч компанид шилжүүлэхээр гэрээлжээ. Замын ажлыг ирэх 10 дугаар сарын 20-нд хүлээлгэж өгнө.

Хатуу хучилттай зам барьснаар Ихтамир сумаас  урагш  аймгийн төв хүрэх мөн хойд чиглэлд Өндөр-Улаан, Тариат цаашлаад Завханы чиглэлийн  засмал замтай холбогдох боломж бүрдэнэ.

Б.Гэрэлт-Од

 

Холбоотой мэдээ