Хятад улс хариу арга хэмжээ авах бодолтой байгаагаа мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-18 18:06:38

МОСКВА. /АиФ/. Хятад улсаас ипмортолж буй бараа бүтээгдэхүүнд АНУ шинэ татвар ногдуулахтай холбоотойгоор манай улс хариу арга хэмжээ авна гэж Хятадын Худалдааны яамны мэдэгдэлд дурджээ.

 

Хятадын эрх баригчид АНУ-ын төрийн тэргүүний шийдвэрт гүнээ харамсаж буйгаа илэрхийлэхийн сацуу ашиг сонирхол, олон улсын худалдааны эрх чөлөөг хамгаалахын тулд адил хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна.


Хятад улсаас импортолж буй 200 тэрбум ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулах тухайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм. Түүний шийдвэр энэ сарын 24-нөөс хүчин төгөлдөр болох бөгөөд татварын хэмжээ 1 дүгээр сарын 1-нээс 25 хувь хүртэл өснө гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. 

                                                                                              Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ