"Мандал даатгал" ХК-ийн арилжааны захиалга нийлүүлэлтээсээ 23 хувиар давжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-09-18 18:11:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж  дээр үнэт цаасаа олон нийтэд санал болгон худалдаж буй даатгалын салбарын анхны компани болох “Мандал Даатгал” ХК нь нийт хувьцааныхаа  25 хувь буюу 1, 560, 754 ширхэг хувьцааг олон нийтэд санал болгож, анхдагч зах зээлийн арилжааны захиалгаа өнөөдрийн  хүлээн авч дууслаа.

14 хоногийн хугацаатай үргэлжилсэн хувьцааны анхдагч зах зээлийн арилжаанд 863 хувь хүн, аж ахуйн нэгж оролцож, нийт 1,916,207 ширхэг хувьцаа худалдан авах захиалга ирүүлсэн нь олон нийтэд санал болгосон дүнгээс 23 хувиар давсан үзүүлэлт болов. 

Санхүүгийн Зохицуулах Хорооноос анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх шийдвэр гаргасан үед хөрөнгө оруулагч нар тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны төлбөрийн үлдэгдэл мөнгөн хөрөнгийг буцаан авах эрх үүсэх юм байна.


Холбоотой мэдээ