Хоёр Солонгосын удирдагчдын яриа хэлэлцээ эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-18 17:24:15

СӨҮЛ. /Риа Новости/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар Пхеньян дахь Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны байранд албан ёсны яриа хэлэлцээгээ эхлүүлжээ.


Яриа хэлэлцээнд Өмнөд Солонгосын талаас тус улсын Үндэсний тагнуулын газрын тэргүүн Со Хун, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөх Чон Ый Ён нар оролцож байгаа бол Умард Солонгосын талаас Ким Жөн Уны дүү Ким Ё Жон болон Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чоль нар оролцож байгаа аж. Яриа хэлэлцээ 1 цаг 30 минут үргэлжлэх төлөвтэй байна.


Айлчлалын үеэр мөн Өмнөд Солонгосоос Пхеньянд хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид Умард Солонгосын эдийн засгийн асуудал хариуцсан шадар сайд Ли Йон Намтай уулзаж байгаа аж. Мүн Жэ Инээс гадна 150 орчим  хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө Сөүл хотоос Пхеньянд хүрэлцэн ирсэн байна. Тэд энэ сарын 20 хүртэл байх аж. 

Холбоотой мэдээ