Номын санчид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхээр зөвлөлдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
dogsom@montsame.mn
2018-09-18 16:29:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын номын сангийн салбарт тулгамдаж буй санхүү, боловсон хүчний асуудлыг шийдвэрлэх зорилготой “Номын сангийн алсын хараа 2018” зөвлөлгөөн өнөөдөр болов.

Зөвлөлгөөнийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Монголын Үндэсний номын сан хамтран зохион байгуулж, нийслэл, орон нутгийн номын санчид оролцов.


Үндэсний номын сангийн Гадаад харилцаа маркетингийн албаны дарга М.Даваасүрэн “Номын сангуудад тулгарч буй төсөв санхүү, орчин нөхцөл, боловсон хүчний асуудлыг шийдэх гарцыг хайж зөвлөлдөж байна. Төсөв санхүүгээс болж уншигчдад эрэлт хэрэгцээнд нь нийцсэн номыг бүрдүүлж чадахгүй болсон. Тиймээс сан хөмрөгөө нэмэгдүүлэх, уншигчдын эрэлт хэрэгцээг хангахуйц үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Бид зөвлөлгөөнөөр тулгамдаж буй асуудлаа шийдэх стратеги боловсруулан, дэлхийн номын сангийн жишигт хүрэх стандартыг боловсруулж гаргана" гэлээ.

 

 

Холбоотой мэдээ