Шинэ ургац-шинэлэг санааны эзэд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-09-19 12:51:49

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шинэ ургац-Шилдэг санаа" баялаг бүтээгчдийн нэгдсэн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо.

Үзэсгэлэнд Сүхбаатар сумын найман багийн иргэд өөрсдийн тарьж ургуулсан, хөдөлмөрөө шингээсэн шинэ ургацын дээжээрээ оролцжээ.

Хамгийн зохион байгуулалт сайтай багаар Бор Гүвээ  тавдугаар баг, “Шилдэг хоршоогоор Салхитын  гуравдугаар баг шалгарлаа. Хамгийн олон буюу 37 нэр төрлийн ногоо нөөшилж, 12 нэр төрлийн жимс жимсгэнэ хийсэн амжилтаар Ж.Нарантуяа бусдыгаа манлайлсан бол иргэн С.Нандинцэцэг 15 нэр төрлийн цагаан идээ,  иргэн Н.Алтанчимэг шинэ нэр төрлийн бүтээгдэхүүнээр цуунд дарсан өнчин сармис хийсэн байна.

Харин хамгийн том буюу 25.5 кг хулууг  иргэн Х.Эрдэнэбаатар ургуулсан  бол  Т.Лхагважав хамгийн том 500 гр төмс, Б.Баясаа  хамгийн том 7.2 кг байцаа, Д.Оюунчимэг  хамгийн том манжин  тус тус тарьж номинацийн эзэд болжээ.

Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ