Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 102 насны ой тохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-18 19:17:45

Увс /МОНЦАМЭ/.  Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 102 жилийн ой ёсдүгээр сарын 17-нд тохиолоо. Ойн хүрээнд аймгийн Орон нутгийг судлах музейгээс Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит цогцолбор I сургуулийн сурагчдын дунд “Удирдагч Ю.Цэдэнбал” сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулж, дүнгээ гаргажээ.

 Гар зургийн уралдаанд ирсэн бүтээлээс Цогцолбор I сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Эрдэнэбат тэргүүн байр, 11 дүгээр ангийн сурагч А.Амар дэд байрт, Б.Цэнд-Аюуш гутгаар байрт шалгарч, өргөмжлөл мөнгөн шагнал, дурсгалын зүйлсээр шагнуулав. Энэхүү үйл ажиллагааг "Мон тува" ХХК-ийн ерөнхий захирал Ц.Цэцэгмаа ивээн тэтгэжээ.   

Аймгийн ЗДТГ-аас болон бусад төрийн байгууллагуудаас энэ өдөр Буурал даргадаа хандсан ямар нэгэн арга хэмжээг зохион байгуулаагүй аж. Харин Увс аймгаас Улаанбаатар хотод очиж суралцаж байгаа хэсэг оюутан залуу нэгдэж Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнө байрладаг Маршал Ю.Цэдэнбалын хөшөөг энэ сарын 16-нд очиж цэвэрлэж угаасан мэдээлэл байна.  

                                                                                                                                                                                                            Б.Батхүү

Холбоотой мэдээ