Цахим орчны аюулгүй байдлыг хангах үзэсгэлэн эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2018-09-18 14:58:31

ЧЭНДУ. /Синьхуа/. Даваа гарагт Хятад улсын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн нийслэл Чэнду хотноо Цахим орчны аюулгүй байдлыг хангах үзэсгэлэн эхэлсэн ба энэхүү үзэсгэлэнд 100 орчим байгууллага оролцож байна.


Энэхүү үзэсгэлэн нь цахим орчны аюулгүй байдлыг хангах боловсон хүчний сургалт, технологийн шинэчлэл болон аж үйлдвэрийн хөгжил зэрэг салбарт гарч буй ахиц дэвшлийг таниулах зорилготой ажээ.


Энэ долоо хоногийн даваагаас ням гарагийн хооронд үргэлжлэх “Хятадын цахим аюулгүй байдлыг хангах долоо хоног-2018”-ын хүрээнд уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаа ба ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх юм байна.


“Хятад улсад 5.44 сая цахим хуудас үйл ажиллагаа явуулдагийн зэрэгцээ тус улсын 802 сая хүн интернэт хэрэглэдэг” гэж Хятадын интернэт сүлжээний мэдээллийн төвөөс өнгөрсөн сард гаргасан тайланд мэдээлжээ. 

Холбоотой мэдээ