“Хүний эрхийн нээлттэй өдөр” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-09-19 10:53:14

Увс /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан баг 10 дугаар сарын 1-2-нд Увс аймагт ажиллаж, “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулна. Нээлттэй өдрийн хүрээнд аймгийн болон хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, орон нутаг дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцохоос гадна 120 гаруй албан хаагчдад хүний эрхийн багц сургалтуудыг зохион байгуулах аж.

Нээлттэй өдрөөр орон нутгийн иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, иргэдтэй чөлөөт уулзалт зохион байгуулж, төрийн үйлчилгээний зарим байгууллагад хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, Онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон өмгөөллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт хийхээр товложээ.

                                                                                                                                                                                                           Б.Батхүү

Холбоотой мэдээ